Нийслэлд энэ намар 559.8 мянган мод тарилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас “Ногоон хот – Иргэний оролцоо” уриан дор 10 дугаар сарын 4-26-нд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 23084 иргэн, 1052 аж ахуйн нэгж байгууллага 559802 мод, бут, сөөгийг тарилаа.
Мөн гэр хорооллын 15974 айл өрх хашаандаа 44425 ширхэг мод тарьжээ. Нийслэлд нийтийн эзэмшлийн 67084 ам.метр талбайг зүлэгжүүлэн, 19851 ам.метр талбайд цэцгийн мандал байгуулсан байна. Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлийн 5 байршилд зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг стандартын тарьц, суулгацаар хангаж, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гарал үүсэлд хяналт тавьжээ.
Мод тарих аяныг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд
зохион байгуулж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, ой, усны нөөцийг хамгаалж
нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээх, олон нийтад сурталчлах зорилготой юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2024 онд 3.369.619 ширхэг мод бут тарьсан юм. Энэ намрын байдлаар дараах байршлуудад мод тарьжээ.
- Баянзүрх дүүргийн “IGM” цэцэрлэгт хүрээлэн - 8267
- Хан-Уул дүүргийн
Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас - 10570
- Налайх дүүргийн
“Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”- 1671
- Баянгол дүүргийн
“Баянгол цэцэрлэгт хүрээлэн”- 1292
- Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”- 13846
- Чингэлтэй дүүргийн
дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”- 256
-Хан-Уул дүүргийн
Айцын ам - 1680
-Баянзүрх дүүргийн
Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"- 30460 мод бут тарьсныг НЗДТГ-ын ХМОНХХ
мэдээлжээ.