СЭЛЭНГЭ: Спортын бүрэн дунд сургуулийн эрэгтэй баг 3х3 багийн тулааны улсын аварга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ сарын
4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан 3х3 багийн тулааны Монгол Улсын
аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд
сургуулийн эрэгтэй баг улсын аварга цол хүртжээ.
Улсын аваргын
алтан медаль хүртсэн дээрх багийн бүрэлдэхүүнд Сүхбаатар сумын Спортын бүрэн
дунд сургуулийн 4а ангийн сурагч М.Тэмүүлэн, А.Батнаран, Сүхбаатар сумын
Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 4-р ангийн сурагч Б.Мөнх-Очир нар оролцож, 8-9 насны эрэгтэйчүүдийн
ангилалд 4 ялж, ийнхүү аваргын алтан медаль, цом хүртсэн байна.
Мөн тэмцээний
12-14 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Өсвөрийн шигшээ эрэгтэй баг өрсөлдөж, мөнгөн
медаль хүртжээ. Тус багийн бүрэлдэхүүнд А.Аянга, О.Төгс-Эрдэнэ, Э.Хэрлэн,
А.Баттүвшин нар оролцсон байна.
3х3 багийн тулааны Монгол Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд хот, хөдөөгийн 105 багийн тамирчин 5 насны ангилалд өрсөлдөж, авхаалж самбаагаа сорьсон байна.