БУЛГАН: Өвөлжилтийн бэлтгэл 90.9 хувьтай хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Малчдын өвс, тэжээл бэлтгэл 89.3 хувь, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 87.8 хувь, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 75.6 хувь, худгийн бэлэн байдал 91.8 хувь, малын усан хангамж 93.8 хувь, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94.9 хувь, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90.9 хувьтай тус тус хангалаа.
Аймгийн
хэмжээнд 111.2 мянган тн байгалийн хадлан, 1.6 мянган тн ногоон тэжээл, 4.3
мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 12.6 мянган тн давс
хужир, шүү бэлтгэх төлөвлөгөө гаргаж сумдад хүргүүлсэн байна.
Хадлан, тэжээл бэлтгэлийн ажилд 174 дугуйт трактор, 84 трактор хадуур, 63 тармуур, 67 хаман боогч, 1501 гар хадуур, 1244 бага оврын трактор хадуур, 4704 хүн ажилласан байна.
Малчдын түвшинд 128.9 мянган тн өвс, 17.7 мянган тн ногоон тэжээл, 2.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 2.4 мянган тн гар тэжээл, 1.1 мянган тн сүрэл, 0,6 тн дарш, ногооны хаягдал, 10.6 мянган тн давс, хужир шүү тус тус бэлтгэсэн байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 202.5 тн өвс, 50 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 709 тн өвс, 323.5 тн тэжээл бэлтгэжээ.
Аймгийн өвс,
тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100 хувь, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн
бэлтгэл 75.6 хувь, аймгийн дүнгээр 87.8 хувиар хангаж байна.
Аймгийн хэмжээнд бэлчээрт ашиглах 1193 энгийн худаг ажиллаж байгаа ба энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 4, орон нутгийн хөрөнгөөр 13 гаргахаас 7 худаг гаргаад байна.
Аймгийн хэмжээнд 12.2 мянган малын хашаа ашиглахад бэлэн байгаа бол энэ жил бодын 67, богийн 116 хашаа барьж, өтөг бууц нөөцлөн дулаалга хийсэн байна.