ЗАВХАН: Арьс шир бэлтгэн нийлүүлсэн 10 сумын 1531 иргэн урамшуулал авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 10 сумын 1531 иргэн арьс, ширний урамшуулал авчээ.
Үндэсний
боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал
бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу эдгээр иргэдэд и-баримтаар
дамжуулан 168.8 сая төгрөгийн
урамшуулал олгосон байна.
Үндэсний үйлдвэрүүдэд арьс, шир бэлтгэн тушаасан 1531 иргэн 2022 онд урамшууллаа авсан. 2023 оны урамшуулал олгоогүй байна. Арьс шир бэлтгэн нийлүүлж урамшуулал авсан 10 сумаас хамгийн олон буюу 511 малчин, иргэн Их-Уул сумынх байна. Үүний дараа Тэлмэн, Яруу сумын иргэн, малчид байна гэж Завхан аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв.
Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай.
Завхан аймагт арьс, шир боловсруулж буй 14 иргэн, нэг бүлэг, 3 ХХК байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв. . Малчдад урамшууллын мөнгө олгох нь арьс, шир, ноосны зах зээлийн үнийг тогтвортой барихад чухал нөлөөтэй байдаг. Арьс, ширний урамшуулал олгож эхэлснээс хойш аймагт арьс шир үнэгүйдэх, хаягдах зүйл үгүй болж байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжсэнээр сүүлийн жилүүдэд арьс шир боловсруулах жижиг үйлдвэрлэл хөгжиж байгаа зэрэг давуу талууд ажиглагдаж байгаа гэж арьс ширний боловсруулах үйлдвэрийн эзэд ярив.