Кремль: Путин, Трамп нар утсаар ярьсан гэх мэдээлэл худал
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байгаа Дональд Трамп нар хараахан утсаар яриагүй байгаа гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Энэ бол одоо нийтлэгдэж байгаа мэдээллийн чанар, заримдаа бүр нэлээд нэр хүндтэй хэвлэлүүдийн мэдээллийн чанар ямар байгаагийн хамгийн тод жишээ юм. Энэ бол огт худлаа. Энэ бол зүгээр л худал мэдээлэл" хэмээн тэрбээр сэтгүүлчдийн холбогдох асуултад хариулахдаа хэлжээ.
Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж, Украин дахь мөргөлдөөнийг хурцатгахгүй байхыг уриалсан гэж “Washington Post” сонин эх сурвалжуудыг эш татан урьд нь мэдээлсэн юм. Д.Трамп мөн Украин дахь дайныг даруй шийдвэрлэх асуудлыг ярилцахын тулд дараа дараачийн яриа хэлэлцээг хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж тус сонинд бичжээ.
Д.Песков мөн өнгөрсөн долоо хоногт Путин, Трамп нар утсаар ярьсан эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад мөн л үгүйсгэсэн хариулт өгсөн байна.