“Miss International” тэмцээнд Вьетнамын гоо бүсгүй түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-11-13 16:37:03

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /Inquirer/. Энэ онд 62 дахь удаагаа болж буй “Miss International-2024” тэмцээний тэргүүн миссийн титмийг Вьетнамын гоо бүсгүй Хюинь Тхи Тхань Тхюи хүртжээ.


Японы нийслэл Токио хотын “Tokyo Dome City Hall танхимд мягмар гаргийн орой болсон ёслолын ажиллагааны үеэр Х.Тхюи дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 70 гаруй гоо бүсгүйгээс шалгарснаар олон улсын миссийн тэмцээнд түрүүлсэн анхны вьетнам эмэгтэй боллоо.


Өнгөрсөн жилийн тэмцээний ялагч, Венесуэлийн гоо бүсгүй Андреа Рубио шинэ мисст титмийг нь зүүлгэн өгчээ. А.Рубио бол энэхүү нэр хүндтэй цолыг хүртсэн ес дэх венесуэл эмэгтэй юм.  


Miss International-2024” тэмцээний эхний таван байрт Боливийн гоо бүсгүй Камила Рибера Рока, Испанийн гоо бүсгүй Альба Перез, Венесуэлийн гоо бүсгүй Сакра Гуерреро, Индонезийн гоо бүсгүй Софи Кирана нар шалгарчээ.


Miss International” бол гоо бүсгүй шалгаруулах дэлхийн дөрвөн том тэмцээний нэг бөгөөд “Miss World”, “Miss Universe”, “Miss Earth” тэмцээнүүдтэй эн зэрэгцдэг. Тэртээ 1960 онд анх зохион байгуулагдаж байсан уг тэмцээн жил бүр Японд болдог ажээ.



Холбоотой мэдээ