БУЛГАН: Хүүхдүүд угийн бичгээ бүтээлчээр хөтөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-14 09:15:31

Булган, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар-2024" аяны хүрээнд угийн бичиг хөтлөх ач холбогдлыг хүүхдийн оролцоотой сурталчлан таниулах, уламжлалт ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Ургийн хэлхээ” дэвжээ тэмцээн боллоо.


 Тэмцээнд I сургуулийн 10г ангийн “Эгүрд баг”  тэргүүн байр, III сургуулийн 10а ангийн “Угсаа баг” дэд байр, I сургуулийн 10б ангийн “Уудам” баг гутгаар байр тус тус эзэллээ.


Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, цус ойртолтоос сэргийлэх, утга учирт амьдралын чанараас үнэт зүйлсээ эрхэмлэн төлөвшүүлэх энэхүү уламжлал ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.


Тэмцээнийг Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас хамтран зохион байгууллаа. Булган сумын 10 дугаар ангийн 200 гаруй сурагч оролцож, ураг удмын үнэт чанар угийн бичиг хөтлөх хэрэгцээ шаардлагын талаар мэдэж авлаа хэмээн эцэг эхчүүд сэтгэл өндөр байна.


Дэвжээ тэмцээнд оролцсон сурагчид цус ойртолтоос яаж сэргийлэх, угийн бичиг хөтлөх ач холбогдол, угийн бичгийн зураглалыг хэрхэн дэс дараатай судалгаа хийж, угийн бичиг хөтлөх талаар маш сайн мэдээлэлтэй болсон үр дүнтэй нөлөөллийн ажил байлаа хэмээн сурагч, эцэг эхчүүд ярилаа.











Холбоотой мэдээ