ДОРНОД: Угтам уулын хөндийд зээр зээглэжээ
ФОТО МЭДЭЭЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Угтам уулын хөндийд зээр зээглэжээ. Хөдөө нутагт малын туурайн цастай, өнтэй сайхан өвөл эхэлж буй ч налайж суутал цаг хэцүүдэх вий гэлцэн малчид борви бохис хийхгүй бэлтгэлээ базааж байна.
Дорнод аймгийн Баяндун сумаас фото сурвалжилга бэлтгэлээ. Тус сум нь 1925 онд Улз голын хошууны төв байсан Наранбулагт захиргаагаа төвхнүүлж, ирэх онд 100 жилийн түүхт ойтойгоо золгох гэж байна.