ХӨВСГӨЛ: Төрийн албаны шалгалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ оны 4 дүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ.
Тус аймагт шалгалт өгөхөөр 195 иргэн бүртгэгдэж шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд зохион байгуулж байна.
Шалгалтыг 2 өдөр 8 ээлжээр авна.
Шалгалт өгөх иргэд хуваарийн дагуу цагтаа ирэх, шалгалт эхлэх хугацаанаас
30 минутын өмнө танхимд ирж бүртгэлд хамрагдсан байх шаардлагатайг Салбар
комиссоос зөвлөлөө.