ДОРНОД: Аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Засаг даргаар Шүхэртийн Ёлыг батламжилж, тэрээр өнөө өглөө тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Энэ үеэр хэлэхдээ, "Миний биеийг аймгийн Засаг даргад итгэл хүлээлгэн сонгосон нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье. Цаашид аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хэрэгжүүлж байсан ажил, барьж байсан бодлогыг үргэлжлүүлэхээ илэрхийлье" гэв.
Ш.Ёл нь 1999-2023 онд ШУТИС-ийг Маркетингийн менежер мэргэжлээр дүүргэсэн, 2003-2006 онд "Дорнод НАА" ӨНӨҮГ-т Хүний нөөцийн менежер, 2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨААТҮГ-ын дарга, 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.