ЗАВХАН: "Өнгө аялгуу" үзэсгэлэнд 50 уран бүтээл дэлгэжээ
ФОТО МЭДЭЭУлиастай, 2024 оны
арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Урчуудын эвлэлийн Завхан салбарын уран бүтээлчдийн хамтарсан “Өнгө аялгуу” нэртэй
уран зургийн үзэсгэлэнг энэ сарын 30-ны өдөр хүртэл нээжээ.
Улиастайд дэлгэсэн “Өнгө аялгуу” хамтарсан үзэсгэлэнд орон нутгийн 13 уран бүтээлчийн байгаль, түүх, аж байдлын сэдэвтэй уран зураг, баримлын 50 гаруй уран бүтээл үзэгч олонд хүрч байна.
Үзэсгэлэнгийн үеэр “Монголын сайхан орон” сэдэвт зургийн шалгаруулалтыг зохион байгуулж, уран бүтээлч Р.Отгонбаяр, Б.Нандин-Эрдэнэ, С.Дашдэлэг нарын бүтээл шалгаран Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас шагнаж урамшууллаа.
Мөн үеэр үзэгч хүүхдүүдийн дунд зургийн уралдааныг зохион байгуулж шагнаж урамшуулсан гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.
Зураачид
Отгонтэнгэр
Бүтээлийн нэр "Найзууд"
"Дугар Зайсан" зураач С.Дашдэлэг
Цагаан өвгөн баримал
Нүүдэл амсхийх зуур
Намар
Ирвэс
Монголын Урчуудын эвлэлийн Завхан салбарын тэргүүн М.Анхцэцэг, ахмад зураачийн хамт
Үзэсгэлэнгийн байгалийн булан
Хуулбар
Зураачдад шагнал гардуулав
Таталбар
Үзэсгэлэнг 80 гаруй хүн үзжээ