Хэнтийд сонгуулийн ирц 23,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-19 15:14:21

Хэнтий аймгийн хэмжээнд сонгуулийн санал хураалт 12 цагийн байдлаар 23.1 хувьтай байна.

Харин зөөврөөр 1086 сонгогч өгөх хүсэлтээ гаргаснаас 48 хүн нь өгөөгүй байна. Саналын машин гацах тохиолдол ганц нэг суманд мэр сэр гарсан ч асуудлыг хурдан зохицуулж хэвийн ажиллагаанд оруулжээ. Мөн саналын хуудас дутах асуудал энэ удаад гарахгүй гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд 46668 сонгогчидтой юм. Өнөөдөр аймгийн онцгой байдал, эрчим, эмч, цагдаа, цаг уур зэрэг газрууд бүгд бэлтгэл бэлэн байдалд ажиллаж байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ