Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны гишүүн байгууллага “Хүн сарнай” уран нугаралтын төвийн тэргүүн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гавьяат багш цолоор:
Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахмад багш Л.Норжин,
Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан Д.Батбаяр,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн ахмад багш Б.Цэрэндулам,
Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, профессор Д.Гэрэлмаа,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
Боловсролын яамны ахмад ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Д.Мөнх-Очир,
Гавьяат эдийн засагч цолоор:
“Сөүл нүдний төв” ХХК-ийн нягтлан бодогч, Зенитчдийн холбооны тэргүүн Б.Дарьцэцэг,
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
Орхон аймгийн Соёл, урлагийн байгууллагын ахмад ажилтан Д.Цэрэнбат,
Гавьяат тээвэрчин цолоор:
Завхан аймгийн Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын жолооч Д.Шатарбат,
Хүний гавьяат эмч цолоор:
“Энэрэлт манал” эмнэлгийн ерөнхий эмч А.Уранчимэг,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
“Монгол эм импекс концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болормаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
“Их засаг” олон улсын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн зөвлөх профессор Б.Дашдаваа,
Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ахмадын хорооны дарга Р.Эрдэнэцэцэг,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
Байгаль орчны салбарын ахмад ажилтан Б.Отгонсүрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
“Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал М.Болдбаатар,
Гавьяат тамирчин цолоор:
Монголын шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин Н.Мишигсүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Архангай аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Б.Долгоржав,
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч, ангаах ухааны доктор Э.Баясгалан,
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ерөнхий диспетчер Г.Ганзориг,
Алтан гадас одонгоор:
Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Л.Заяа,
“Өү Кутюр Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Отгонжаргал,
Голомт банкны Бүртгэл тооцооны газрын захирал Ё.Пүрэвбат,
Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн физикийн багш, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Б.Пунсалдулам,
“Мөнгөн тулга цамхаг” ХХК-ийн ерөнхий захирал С.Баттулга,
“Дулааны 3 дугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн щит ба бутлагчийн машинч Ё.Цэцэгдэлгэр
Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Шинэцэцэг,
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Жавхлантөгс,
“Хаан хуур” сургалтын төвийн морин хуурын багш Ц.Батгэрэл,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
“Монголын ой, тогтвортой байдал эмэгтэйчүүд” холбооны гүйцэтгэх захирал Т.Баясаа,
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн Б.Даваасамбуу,
Нийслэлийн Ерөнхий боловсролын “Олонлог академи” сургуулийн математикийн багш Г.Батбаяр нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медадь хүртсэн эрхмүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөснийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.