Чөлөөт, жүдогийнхон үндэсний бөхөөр халз барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. 25 жилийн өмнө буюу 1999 онд Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан жүдо болон чөлөөт бөхийн холбоотой хамтран халз барилдааныг зохион байгуулж байв.
Тухайн үеийн барилдаан хоёр багийн тэнцээгээр өндөрлөж байсан бөгөөд дархан аварга А.Сүхбат 10 барилдахдаа 10 давж байсан нь түүх болон үлджээ. Тэгвэл дээрх гурван холбоо хамтран “Хийморь” төслийн хүрээнд чөлөөт, жүдогийнхны хайна хагалах халз барилдааныг дахин зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, ирэх сарын 15-нд жүдо, чөлөөтийн тамирчин үндэсний бөхөөр
халз барилдах юм. Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах уг барилдаанд зодоглох
бөхчүүдийн нэр хараахан тодроогүй
байна