ЗАВХАН: Аймгийн ИТХ-д 24 сумын удирдлагууд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арванхоёрдугаар
сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар 11 асуудлыг хэлэлцэнэ.
Завхан аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанд ирвэл зохих 35 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 97,1 хувьтай байна.
Энэ удаагийн хурлын онцлог нь Завхан
аймгийн 24 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож байна. Мөн аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагийн удирдлагууд гээд 140 орчим хүнтэй өргөн
бүрэлдэхүүнтэй хурал болж байна.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, аймгийн ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах юм.
Мөн Завхан аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийн тайланг тавих юм.
Түүнчлэн орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах тухай Төрийн аудитын газрын
дүгнэлт, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн
2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэж 2024 оны төсвийн хүлээгдэж буй
гүйцэтгэл, 2025 оны төсвийг хэлэлцэн батлах юм.
2025 оны ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг баталж, Тосонцэнгэл, Их-Уул суманд ойг нөхөн сэргээх талаар шийдвэр гаргах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Завхан аймаг дахь ашигт малтмал, уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм гэж Завхан аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.
Завханы 24 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар хуралд оролцож байна