ӨНӨӨДӨР: “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын манлайлал” үзэсгэлэн нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 3-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: "Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглалын тогтолцоо, Дижитал засаглал" олон улсын хурал болно. Утас: 9499-9598.
09:00-10:00 цагт: ХЭҮК-ын байранд: “Эмнести Интернэшл”, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб хамтарч "Хүний эрх ба төсөв, тэгш байдал" уралдааныг зарлаж байна.
10:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:30 цагт: Хуримын ордонд: хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хурим болно.
11:40-13:40 цагт: “Блью Мон” төвийн Norphei Art галерейд: Хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй
залуучууд манлайлалд” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:
9909-5302, 8900-8516.
11.00 цагт: “Монгол Ньюс”
мэдээллийн төвд: Говийн их дархан цаазат газрыг хамгаалах, Нарансэвстэйн
боомтыг нээхийг эсэргүүцэж Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын нутгийн
зөвлөл, “Хавтгай, Мазаалай их говийг хамгаалах” ТББ, иргэдийн төлөөлөл хэвлэлийн
бага хурал хийнэ.
11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчдийг гүтгэх, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлийг удаа дараа гаргаж буй нэр бүхий эрх мэдэлтнийг хуулийн байгууллагаар шалгуулах талаар мэдээлнэ.