ХОВД: ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг түр хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-03 12:48:09

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг түр хойшлуулав


Аймгийн ИТХ-ын Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хорооны хурал энэ сарын 2-нд боллоо.


Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яамнаас ирүүлсэн албан бичиг, аймгийн Засаг даргын 1/2206 тоот албан бичгийг тус тус хэлэлцээд ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулах дүгнэлт гаргажээМөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт хориг тавьж, УИХ хүлээн авсантай холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хуралдахаар зарласан Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг түр хойшлуулах тухай захирамж гаргасан гэж ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.   


ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсөв зэрэг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөж буй.     

Холбоотой мэдээ