Хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс доогуур орлоготой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-03 17:15:36

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-оос хийсэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төр, нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлаж буй гол хүчин зүйлийн нэгэнд санхүүгээр дутагдаж буй байдал орж байна. Тодруулбал, санхүүгийн хомсдол гэдгийг тодотгож байна.


Судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 34.9 хувийн өрхийн сарын орлого нь өнгөрсөн 2023 онд хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс доогуур буюу 500 мянган төгрөг хүрэхгүй байв. Тэдний:

  • 42.6 хувь нь өрхийн орлогоо хэрэгцээндээ арай ядаж хүргэдэг,
  • 84.7 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг,
  • 23.8 хувьд авч буй халамж нь өрхийн орлогын тал хувийг,
  • 16 хувь нь бүхэлдээ өрхийн орлогыг бүрдүүлж байгаа дүр зураг гарчээ. 


Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн өмнө нь НДШ төлж байсан, олдмол бэрхшээлтэй бол сарын 540.000 төгрөг авч байна. Ажил хийж байгаагүй, халамжид байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн сарын 300 гаруй мянган төгрөг авч байна. Дээрх мөнгийг сард нэг удаа олгодог байна. 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сарын дундаж зардал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хоол, хүнсний сарын дундаж зардал 387.000 төгрөг,
  • Улсын дундаж 472.022 төгрөг,
  • Зөрүү нь 18 хувиар бага байна.
  • Боловсрол, сургуулийн хүртээмж, зардал сарын 188.00 төгрөг байхад улсын дундаж 707.400 төгрөг буюу 73 хувиар бага,
  • Эрүүл мэнд, эмчилгээний сарын зардал ХБИ-нийх 230.600 төгрөг, улсын дундаж 156.200 төгрөг буюу 47 хувиар илүү байна. 
Холбоотой мэдээ