ДОРНОГОВЬ: Хоршооны гишүүд 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-04 14:27:52

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт энэ жил 176 шинэ хоршоо байгуулагдаж, 1691 малчин хоршоонд бүртгүүлж, хоршооны гишүүн 404 малчин 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.


Шинээр байгуулсан хоршооны 83 хувь нь мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэх зорилготой бол үлдсэн 18 хувь нь худаг ус гаргах, мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлжээ.


Шинэ хоршооны үйл ажиллагааг дэмжих чиглэлээр шаардлагатай сургалт зохион байгуулах, туршлага солилцох зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын ӨМӨЗО-д хоршооны чиглэлээр долоон хүн туршлага судалсан байна.     

Холбоотой мэдээ