ГОВЬ-АЛТАЙ: Сурагчдыг анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвартай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-12-04 18:18:50

Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 04 /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байр, урлаг, спорт, хичээлийн бүх анги танхим эрүүл мэндийн анхны тусламжийн булантай болов.


Дэлхийн Зөн ОУБ-ын 3000 долларын санхүүжилттэй бичил төслийн уралдаанд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг шалгарч сургалтын бүх танхим тодруулбал 40 танхимд эрүүл мэндийн анхны тусламжийн булан байгуулжээ. 


Ил төслийн хүрээнд  тус сургуулийн багш ажилчид, сурагчдад эрүүл мэндийн анхны тусламжийн мэддэг чадвар эзэмшүүлэх сургалт орж чадавхжуулсан тухай Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос мэдээллээ. 


Цаашид олон улсын  байгуулагуудын зарласан төсөл хөтөлбөрт оролцон аймгийн төвийн бусад ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүх анги танхимуудад эрүүл мэндийн анхны тусламжийн булан байгуулж, сурагчдыг анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвартай болгохоор  зорилт тавин ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ