Батлан даалттай зээлийн 84.7 хувийг иргэнд, 15.3 хувийг ААН-д олгосон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-06 10:10:58

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сан (ЗБДС)-гийн хөрөнгө 2024 оны 3 дугаар улирлд 311.3 тэрбум төгрөг хүрчээ. Энэ нь  2023 оны мөн үеийнхээс 53.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Тус сангаас 306.3 тэрбум төгрөгийн 10,774 батлан даалтыг шинээр гаргажээ. Харин орон нутагт 269.2 сая төгрөг гарчээ. Түүнийг бүсээр нь авч үзвэл:

  • Баруун 80.2 сая төгрөг,
  • Хангайн 95.7 сая төгрөг,
  • Төвийн  62.5 сая төгрөг,
  • Зүүн бүст 30.8 сая төгрөг байна.

Бүс нутгуудын хувьд Төвийн бүсэд нэг зээлдэгчид олгосон батлан даалтын дундаж үлдэгдэл хамгийн их буюу 28.5 сая төгрөг байна.

 

Зээлийн батлан даалт гаргуулахаар ирүүлсэн 10,775 хүсэлт 100 хувь зөвшөөрөгдсөн байна. Ирүүлсэн хүсэлтийн тоо 2023 оны мөн үеийнхээс 53.3 дахин өсжээ.

Тайлант улиралд олгосон нийт батлан даалтын

  • 6.4 хувийг бөөний болон жижиглэн худалдаа,
  • 3.2 хувийг боловсруулах үйлдвэрлэл,
  • 90.4 хувийг бусад салбар эзэлж байна.

Бусад салбарын дийлэнх хэсгийг "Шинэ хоршоо" хөдөлгөөн болон ипотекийн батлан даалт байгаа юм. Батлан даалттай олгосон зээлийн 84.7 хувийг иргэн, 15.3 хувийг ААН бүрдүүлж байна. ААН-ийн батлан даалтын  хувьд:

  • 38.2 тэрбум төгрөгийг бөөний болон жижиглэн худалдаа,
  • 19.2 тэрбум төгрөгийг боловсруулах үйлдвэр,
  • 7.1 тэрбум төгрөгийг Хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа,
  • 5.3 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуй,
  • 5.0 тэрбум төгрөгийг үйлчилгээ,
  • 4.3 тэрбум төгрөгийг тээвэр,
  • 10.7 тэрбум төгрөгийг бусад салбарт олгожээ.

Иргэнд олгосон батлан даалтын хувьд:

  • 268.6 тэрбум төгрөгийг "Шинэ хоршоо хөдөлгөөн",
  • 20.2 тэрбум төгрөгийг "Ипотек"-ийн батлан даалт эзэлж байна.

Улаанбаатар хотод гаргасан "Ипотек"-ийн зээлийн батлан даалт

 

 

Дүүрэг

Шинэ гаргасан батлан даалтын тоо

Батлан даалтын хэмжээ /сая төгрөг/

Нэг батлан даалтын дундаж хэмжээ /сая төгрөг /

1

Баянгол

 21

6,285.3

299.3

2

Баянзүрх

 29

10,756.8

370.8

3

Чингэлтэй

8

2,795.0

349.4

4

Сонгинохайрхан

14

2,767.0

197.6

5

Сүхбаатар

7

3,467.5

495.4

6

Хан-уул

27

10,377.5

384.4

8

Багануур

26

539.6

20.8

9

Багахангай

2

60.8

30.4


Улаанбаатар хотын хувьд 134 батлан даагчийн зээлийн үлдэгдэл 70.4 тэрбум төгрөг, батлан даалтын үлдэгдэл 37.0 тэрбум төгрөг байна.


Нэг зээлдэгчийн батлан даалтийн үлдэгдэл дунджаар Улаанбаатар хотод 276.5 сая төгрөг, орон нутагт 25.3 сая төгрөг, улсын хэмжээнд 28.4 сая төгрөгт хүрчээ.


ЗБДС-аас олгосон батлан даалтын  арилжааны банкууд:

  • 66.8 хувийг Төрийн банк, 20.2 хувийг Хаан банк,
  • 5.1 хувийг Худалдаа хөгжлийн банк,
  • 4.7 хувийг Капитрон банк,
  • 1.4 хувийг Голомт банк,
  • 1.0 хувийг Богд банк,
  • 0.8 хувийг Хас банк,
  • 0.1 хувийг Ариг банкнаас гаргасан зээл бүрдүүлсэн байна.

Мөн сангаас олгож буй батлан даалтын эх үүсвэрийн 77.9 хувийг Шинэ хоршоо хөдөлгөөн, 13.7 хувийг АХБ-ны МОН-3338 төсөл, 6.6 хувийг ипотек, 0.6 хувийг банк, 0.6 хувийг Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих зээл (ХХААДЗ), 0.6 хувийг бусад зээл болон төслүүдэд  олгожээ.


 Ашигт ажиллагаа:

  • орлого 21.6 тэрбум төгрөг 2023 оныхоос 2.3 дахин
  • зарлага 6.5 тэрбум төгрөг 2023 оныхоос 1.2 дахин

Алдагдал 15.1 тэрбум төгрөг 2023 оныхоос 3.6 дахин нэмэгджээ.


Орлогын бүтэц:

  • Санхүүгийн орлого 75.2 хувь
  • Батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хураамжийн орлого 24.8 хувь

Зарлагын бүтэц:

  • Төсөл хэрэгжүүлсний зардал 55. 3 хувь
  • Ерөнхий удирдлагын бусад зардал 44.7 хувь

Сангийн хөрөнгийн өгөөж 5.3 хувь байгаа нь 2023 оны мөн үеийнхээс 3.7 пунктээр буурчээ. Батлан даалтын нийт үлдэгдэлд эзлэх чанаргүй батлан даалтын хувь 1.8 болж 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.6 пунктээр буурч сангийн чанаргүй батлан даалтын үлдэлдэл 6.9 тэрбум төгрөгт хүрчээ.


Чанаргүй батлан даалтын үлдэгдлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл:

  • 38.3 хувь нь боловсруулах үйлдвэр,
  • 23.9 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа,
  • 11.3 хувь нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх,
  • 8.7 хувь нь барилга,
  • 7.2 хувь нь хөдөө аж ахуй,
  • 3.3 хувь нь мэргэжлийн, шинжлэх ухаан болон техник,
  • 7.3 хувь нь бусад салбарт олгосон батлан даалтууд бүрдүүлж байна.

Зээлийн батлан даалтын сан нь,барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, хуулийн этгээд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байдаг.

 

Холбоотой мэдээ