Өвлийн элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл, бичгээр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-05 09:57:22

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2024 оны өвлийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлж байна.


Шалгуулагч шалгалтын суудлын хуваариа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авах бөгөөд элсэлтийн шалгалтад шалгуулагчид хариултын хуудас будах харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгнө. Элсэлтийн шалгалтыг нийслэлд 3, 21, 23, 50, 84 дүгээр сургуулийн байранд зохион байгуулна.


Харин орон нутгийн шалгуулагчид тухайн аймгийнхаа заасан сургуульд шалгалтаа өгнө.




Шалгалттай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад зориулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн байна. Хэрэв зөвлөгөө авах бол 70119498 /2-2/ дугаарт ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох, шаардлагатай бол ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой. Шалгалт энэ сарын 8-нд өндөрлөх юм.

Холбоотой мэдээ