ДУНДГОВЬ: Багш, ажилтнуудын 85 хувь нь угийн бичгээ хөтөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний III цэцэрлэг 33 багш, ажилтантай.
Тус цэцэрлэгийн хамт олон
2023 онд “Угийн бичиг хөтлөх” сургалт авснаар багш, ажилтнуудын 85 хувь нь угийн
бичгээ хөтөлжээ.
Угийн бичиг хөтлөх нь өвөг дээдсийнхээ уг гарвал, угсаа язгуур, намтар түүх, үлгэр дуурайлал тэргүүтнийг үр хойчдоо таниулан сургах, үндэс угсааг нь мэдүүлэх, эх орноо хайрлах, түүх соёлоо дээдлэх, элгэн саднаа асрах ухаанаар хүмүүжүүлж, эрүүл биетэй, саруул ухаантай өсөж бойжих үндэс болдог төдийгүй тусгаар тогтнолоо хамгаалах ач холбогдолтойг цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа тодотголоо.