БУЛГАН: Эрүүл монгол хүн хөдөлгөөнд өглөө бүр нэгдэж хэвшлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-10 17:19:57

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн Булган аймагт үр дүнтэй хэрэгжиж байна.


"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Илүүдэл жингүй эртэч монгол" "Цаг гаргая" арга хэмжээг өглөөний 07:30-08:00 цагийн хооронд иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд өргөнөөр оролцуулах, идэвх сонирхлыг өрнүүлэх, бие даан хичээллэх эрмэлзлийг төрүүлэх зорилгоор зохион байгуулж байна.


Энэхүү үйл ажиллагааг Булган аймгийн Биеийн тамир, спортын газар болон "Эртэч ээжүүд" клуб, ахмадын "Жигүүр 1, 2" хамтлаг, Алимаа ахлагчтай Булган аймгийн шугам бүжгийн холбоод манлайлан түүчээлж явна. 


Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төвийн 123 дугаар анги, Орон нутгийн өмчийн газрын хамт олон, Онцгой байдлын аврах 50-р анги, сум бүрийн ахмадууд төр захиргааны байгууллагууд зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хуваарийн дагуу энэхүү хөдөлгөөнд нэгдэн эрүүл мэндийнхээ төлөө эерэг алхам хийж буйг аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээллээ. 


Хүүхэд багачуудын дунд таеквондо, үндэсний бөх, гар бөмбөг, сагсны дугуйланг эрчимтэй хичээллүүлж 100 гаруй суралцагч  хамрагдаад байна. 













Холбоотой мэдээ