Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган Нобелийн утга зохиолын шагнал хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /Yonhap/. Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн анхны солонгос, анхны ази эмэгтэй гэдгээрээ түүхэнд бичигдлээ.
Шведийн нийслэл Стокхолм хотын Концертын танхимд орон нутгийн цагаар мягмар гаргийн орой болсон ёслолын
ажиллагааны үеэр Хан Ган Шведийн
хаан XVI Карл Густафаас диплом, Нобелийн шагналыг гардан авчээ.
Нобелийн сангийн тэргүүн Астрид Уиддинг шагнал гардуулах ёслолыг нээн үг хэлсний дараа шагнал гардуулах байгууллагуудын төлөөлөгчид мөн үг хэлсэн байна. Үүний дараа шагнал хүртэгсдийг зарлаж, шагналыг гардуулжээ.
А.Уиддинг энэ оны уран зохиолын шагналт зохиолчийг тодорхойлон хэлэхдээ, тэрбээр өөрийн бүтээлүүддээ “түүхэн учир
шалтгаантай цочрол, сэтгэлийн шархыг хөндөж, хүний амьдралын эмзэг нарийн байдлыг гүн гүнзгий судалдаг” зохиолч гэж үнэлсэн байна.
Өдгөө 54
настай Хан Ган бол утга
зохиолын салбарын 121 дэх Нобелийн шагналтан
болж байгаагаас гадна 1901 онд гардуулж эхэлснээс хойш энэ
шагналыг хүртсэн 18 дахь эмэгтэй боллоо. Мөн Хятадын зохиолч Мо Янь 2012 онд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэнээс хойш
энэ төрөлд шалгарсан анхны ази хүн юм.
Түүнчлэн 2000 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жунд Энх тайвны шагнал олгосноос хойш Нобелийн
шагнал хүртсэн Өмнөд
Солонгосын хоёр дахь иргэн болжээ.
Энэхүү ёслолын үеэр физик, хими, физиологи ба анагаах ухаан, эдийн засгийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдэд шагнал гардуулсан байна.