БУЛГАН: 15 сумын Засаг даргыг батламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймаг 16 сум, 1 тосгон 74 багтай. Өнөөдрийн байдлаар 15 сумын Засаг дарга үүрэгт ажилдаа ороод байна.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Могод Сайхан, Булган, Баян-Агт, Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Бугат, Хангал сумдын Засаг дарга нарыг батламжиллаа.
Гурванбулаг
сумын Засаг дарга Б.Дэлгэр, Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, Тэшиг сумын
засаг дарга Д.Гансүх нар улиран томилогдож байна.
Сумдын засаг дарга нартай Төрийн албаны тогтолцоо, чиг үүрэг, бодлого төлөвлөлт ба түүний үр нөлөөг сум, орон нутгийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгаж төрийн албыг бэхжүүлэх зорилготой сургалт, уулзалт зохион байгууллаа. Тус сургалт, уулзалтад аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай нар оролцож аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрт сумын Засаг дарга нараас санал авах ажил хэргийн уулзалт хийлээ.
Мөн аймгийн бодлогын хэлтсийн болон холбогдох агентлагийн дарга нар өөрсдийн салбар чиглэлийн дагуу сумдын Засаг дарга нарт сургалт, мэдээлэл хийлээ.