ДОРНОГОВЬ: Шилжин явах цомыг "Номт даншиг хетрик" группийн баг хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний шагайн харвааны “Шилжин явах цом”-ын төлөөх хоёр дахь удаагийн тэмцээн өнгөрөгч ням гарагт Улаанбаатар хотын “Буянт Ухаа” спорт цогцолборт боллоо.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 115 багийн 900 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Тэргүүн байрт Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн "Номт даншиг хетрик" группийн баг шалгарч шилжин явах цомын эзэн болсон байна.
Энэ тэмцээнд түрүүлснээр тус баг Монголын шагайн харвааны
холбооноос зохион байгуулдаг хуваарьт багтсан өндөр чансаатай бүх томоохон
тэмцээнд түрүү хүртсэн баг болжээ.
Тэмцээний дэд байрт Монгол
Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь
аймгийн "Алтанговь транс" ХХК-ийн баг, гутгаар байрт аймгийн гоц мэргэн Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Дундговь
аймгийн "Чойр хайрхан" ХХК-ийн “Найман” баг, дөтгөөр байрт аймгийн гоц мэргэн Л.Мөнхдалай ахлагчтай Баянхонгор
аймгийн "Рок пэйнт" группийн баг тус тус шалгарчээ.