Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд импичмент зарлахыг олонхын саналаар дэмжсэний дараа намын дотоод дахь зөрчил хурцдаж буй энэ үед эрх баригч “Ардын хүч” намын /АХН/ дарга Хан Дон Хун албан тушаалаасаа огцорч байгаагаа өнөөдөр мэдэгджээ.
Юн Сог Ёль 12
дугаар дугаар сарын 3-ны өдөр онц байдал зарласантай холбогдуулан түүнд импичмент зарлах тухай хуулийн төслийг
парламентын гишүүд 204-85 саналын харьцаагаар дэмжсэний дараа АХН-ын дарга дээрх мэдэгдлийг хийлээ.
Санал хураалтын
дүнгээс үзэхэд, АХН-аас сонгогдсон 12
хууль тогтоогч импичмент зарлахыг
дэмжжээ. Хан Дон Хун өмнө
нь Ерөнхийлөгчийг “тогтсон дэг журмын дагуу”
огцруулахыг уриалж байсан боловч
пүрэв гарагт Юн Сог Ёльд импичмент
зарлахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
“Би АХН-ын
даргын суудлаасаа бууж байна. Намын дээд зөвлөл тарснаас болж намын даргын
үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй боллоо”
гэж Хан Дон Хун мэдэгджээ. Тэрбээр онц байдал зарласнаас үүдэлтэй эмх
замбараагүй байдлын улмаас хохирсон бүх хүнээс уучлалт гуйгаад, импичментийг дэмжих шийдвэр
гаргасандаа харамсахгүй байгаагаа
хэлсэн байна.
“Хэдийгээр манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч онц байдлын дэглэм тогтоосон боловч цэргүүдийг дайчилсан хууль бус үйлдлийг хамгаалах нь үйлдвэржилт, ардчиллыг цогцлоосон агуу улс орон, ард түмэн
бидний үнэт зүйлс хийгээд манай намын гайхалтай ололт амжилттай зөрчилдөж байна” гэж АХН-ын дарга мэдэгджээ.
Онц байдал зарлах нь буруу шийдвэр байсан боловч
энэ нь гол сөрөг хүчин болох Ардчилсан нам болон түүний удирдагч Ли Жэ Мён тэргүүтэй хүмүүсий сэжиг бүхий үйлдэл,
хэргүүдийг зөвтгөх шалтгаан болох ёсгүй гэдгийг
тэрбээр мөн онцолсон байна. Одоо шинээр сонгогдсон намын бүлгийн дарга Квон Сон Дун консерватив намын даргын үүрэг гүйцэтгэгч болно.
Энэ оны
долоодугаар сард сонгогдсон Хан Дон Хуныг Юн Сог Ёлийн
хамгийн ойрын итгэлт хүмүүсийн нэг гэж үзэж байжээ. Харин тэргүүн хатагтай Ким Кён Хи 2022 онд бэлгэнд тансаг брэндийн цүнх авсан
гэх хэргийг хэрхэн шийдвэрлэх зэрэг улс төрийн эмзэг асуудлуудаас үүдэн тэдний
харилцаа таагүй болжээ.