Хиймэл оюун ухааны талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалт Франц улсад болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Франц улс өмнө нь Их Британи, Өмнөд Солонгос улсуудын гаргасан санаачилгыг гүнзгийрүүлэх хариуцлагатай үүргийг хүлээн, дэлхийн 100 гаруй улсын Төр, засгийн тэргүүн нар болон иргэний нийгмийн олон мянган төлөөллүүдийг оролцуулсан хиймэл оюун ухаантай холбоотой үйл ажиллагааны талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг 2025 оны 2-р сарын 10, 11-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгуулна.
БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тус хурлын талаар гаргасан мэдээллийг хуваалцаж байна.
Дэлхийн
хэрэглэгчид, томоохон компани, старт-апууд, судлаачид, шийдвэр гаргагчид гээд
хэн бүхэнд хамаарах ”Хиймэл оюун ухааныг даган үүсэж буй өөрчлөлтийг хэрхэн
амжилттай ашиглах вэ” гэдэг энгийн бөгөөд үндсэн асуудал урган гарч
байна. Үүний үндсэн сорилт нь нийтлэг
итгэлцэлийн хүрээнд, технологийн хөгжилд хамаатай зарим эрсдэлийг таван туулахад ахиц дэвшил гаргах, тодорхой чөлөөлөлт бий болгох гэх мэт анхдагч амлалтаа биелүүлэх
боломжийг хиймэл оюун ухаанд үлдээхэд оршиж байна. Бид уг дээд хэмжээний уулзалтын
болон түүний үргэлжлэлийн хүрээнд тодорхойлсон дараах гурван бодит зорилгыг нэн
тэргүүнд анхаарч ажиллаж байна. Үүнд :
Нэгдүгээрт, хиймэл оюун ухааныг аль болох олон хүн ашиглаж дэлхий дахинд үр шимийг нь хүртэн, өөрсдийн шинэ санаагаа хөгжүүлэх, хэрэгжүүлэх боломжоор хангах нь нэн чухал.
Улам өсөн нэмэгдэж буй цахим хуваагдлыг багасгах, хиймэл оюун ухааны зах
зээлийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийтийн эрх ашигт тохируулан тооцоолол,
бүтэцлэгдсэн өгөгдлүүд, нийтэд нээлттэй хэрэгслүүд, ирээдүйн авьяас, ур
чадварыг хөгжүүлэх сургалт зэрэг хиймэл
оюуны хүчин чадлыг хүртээмжтэй хуваалцахыг эрмэлзэн өргөн цар хүрээтэй санаачилгыг
эхлүүлнэ. Уг санаачилгыг төр, хувийн хэвшлийнхэн аль аль нь хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт, өнөө цагийн үндсэн хоёр шилжилт болох байгаль орчин, технологи хоёрыг хамтад нь бодолцох зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Хиймэл оюун ухаан нь дэлхийн дулааралтай тэмцэхэд, экосистемийг хадгалахад чадах чинээгээрээ хувь нэмэр оруулж байна гэж үзэж буй ч эрчим хүчний хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй ул мөр үлдээж байна.
Сүүлийн үеийн урьдчилсан төлөвөөс харвал хиймэл оюун ухааны
салбарт эрчим хүчний хэрэгцээ 2026 оноос эхлэн 2023 оныхтой харьцуулахад 10 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ийм хэтийн төлөвийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс, уг дээд хэмжээний уулзалтын үеэр хиймэл
оюун ухаан дахь байгаль орчны зардлыг тооцоолох судалгааг гүнзгийрүүлэх, судалгааны загваруудыг үнэлэх, шинэ стандартуудыг
тодорхойлох, ногоон хөрөнгө оруулалтыг бүх шатанд нэмэгдүүлэх зорилгоор тогтвортой
хиймэл оюун ухааны төлөөх олон улсын, олон талт эвслийг мөн байгуулна.
Эцэст нь, зөвхөн ёс зүй, аюулгүй байдлын асуудлаар хязгаарлалгүй, хиймэл оюун ухааны засаглалын тогтолцоог илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох ёстой.
Үүнээс өөр нэн чухал
сорилтууд ч бий. Суурь эрх чөлөө, оюуны өмчийг хамгаалах, зах зээлийн хэт төвлөрөлтэй
тэмцэх, зөвхөн зөвшөөрөгдсөн өгөгдөлд
нэвтрэх зэрэг олон асуудлын талаар бид хэлэлцэх хэрэгтэй. Мөн хиймэл оюун
ухааны дэлхийн засаглалтай холбоотой бусад асуудлыг ч бүгд нэгдэн ярилцах хэрэгтэй
байна. Одоогоор дэлхийн хэмжээнд долоон улс л хиймэл оюун ухааны талаарх олон
улсын санаачилгад оролцогч тал болоод байгаа бөгөөд 119 орон огт оролцоогүй
байсаар байна. Түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд ч хиймэл
оюун ухааны олон улсын засаглалын нэгдсэн бүтцийг тодорхойлох ажилд идэвхтэй
оролцох шаардлагатай .
Уг дээд хэмжээний уулзалтыг Франц улс ганцаараа амжилттай зохион байгуулах боломжгүй. Таван тивийн улс орнуудын төр, хувийн хэвшлийн 700 гаруй түнш байгууллага, судлаачид, ТББ-уудын зүгээс хэдэн сарын турш бэлтгэл ажилд хувь нэмрээ оруулж байна. Ирээдүйн ажлын байрнаас эхлээд энгийн хэмнэлттэй хиймэл оюун ухаан хүртэл, загвар моделуудын аюулгүй байдлаас инновацын эко-систем хүртэл, хэлний олон янз байдлаас (буюу соёлын) хувь хүний мэдээлллийг хамгаалах хүртэл бүхий л сэдэв энэ салбарт хамаардаг.
Хиймэл оюун ухаантай холбогдох үйл
ажиллагааны талаарх уг дээд хэмжээний уулзалтад оролцож илүү дэвшилтэт,
нээлттэй, хүртээмжтэй дэлхийн төлөө итгэлцлийн хүрээнд, хүн бүхний хэрэгцээнд
нийцсэн хиймэл оюун ухааныг бий болгоход та бүхнийг бидэнтэй хамт байна гэдэгт
итгэхийн сацуу идэвхтэй оролцохыг урьж байна.