БАЯН-ӨЛГИЙ: Дөрвөн жилд 992 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-12-25 13:05:28

Өлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо буурахгүй байна.


Энэ талаар саяхан хийсэн "Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, үр дүн" сэдэвт гүйцэтгэлийн аудитын дүгнэлтэд дурдсан байна.


Өнгөрсөн жилүүдэд аймгийн ИТХ-ын тогтоолоор "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах дэд хөтөлбөр", "Гэр бүлийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг тус тус баталж хэрэгжүүлжээ.


Гэвч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо буураагүй байна. 2019-2023 онд тус аймагт 992 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Тохиолдлын тоо 2023 онд 284 болж 2019 оныхоос 133 хүүхдээр, 2020 оныхоос 14 хүүхдээр, 2021 оныхоос 177 хүүхдээр, 2022 оныхоос 104 хүүхдээр тус тус нэмэгджээ.

Холбоотой мэдээ