ӨВӨРХАНГАЙ: Хархорумын тууриас олдсон Египетийн фараоны баг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хархорум хот оршин тогтносон XIII-XIV зууны үед монголчууд гадаад улс гүрнүүдтэй, түүний дотор Ислам шашны ертөнц, Араб, Африкийн улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёл боловсролын салбарт өргөн харилцаатай байжээ.
Түүнийг гэрчлэх биет олдворуудын зарим нь олдсоор байдаг. 1975 онд Хархорин сумын төвд авто сургууль байгуулах газар шорооны ажлын явцад хүний нүүрний хэлбэр бүхий хоёр багийг санамсаргүй тохиолдлоор олжээ. Олдворыг олсон хүмүүс зохих газарт нь тушаалгүй, сууцныхаа хананаас өлгөх зэргээр хадгалж байсныг хэдэн жилийн дараа археологич Н.Сэр-Оджав сурвалжлан мэдэж улмаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эртний судлалын сан хөмрөгт шилжүүлэн авсан байна.
Уг олдворууд нь галт уулын хөөсөн хүрмэн чулууг цэвэрхэн засаж, гадуур нь модон хуулга нааж, нүүрэн талыг нь өнгөлөн технологийн өндөр түвшинд урлан бүтээсэн ба бүхий л төрх байдлаараа эртний Египетийн хаад, Фараон нарын дүр төрхтэй ижил төстэй байв.
Хүний нүүрний дүрс нь гонзгой царайтай, өндөр сартгар хамартай, жартгай том нүдтэй, зузаан уруултай амарлингуй төрхтэй агаад хуулганаас зүүн нүдний дээд хэсэгт, хамрын үзүүр, баруун шанаа, доод уруулын хэсэгт холцорч, толгойн хоёр талаар унжсан үс, эрүүн дор байсан сахал зэрэг нь эвдрэн алга болжээ.
Дундад зууны
үеийн Монголын нийслэл Хархорумаас олдсон энэхүү дурсгал нь эртний Египетийн
сфинкс хэмээх хүн толгойтой аварга арслан, хүний хэлбэртэй модон авсны нүүрэнд
дүрсэлсэнтэй маш төсөөтэй байгаагаас үзэхэд Африк зүгийн гаралтай урлагийн
бүтээл бөгөөд