Ээжүүд амаржихдаа гаднаас худалдаж авдаг хэрэгслүүдийг эмнэлгээс өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт “Амгалан” амаржих газарт ажиллажээ.
Энэ үеэр тэрбээр төрөхөөр ирсэн ээжүүд живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай нойтон сальфетка, ариун цэврийн цаас гэх мэт хэрэгслийг гаднаас бэлтгэж ирдэг байсныг тухайн төрөх эмнэлгээс олгодог болсныг онцолсон байна. Ингэснээр Эх нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж.
Мөн “Амгалан” амаржих газарт шинээр нэвтрүүлсэн
тархи хөргөх аппаратад А заалттай гурван
нярай орсон байна.