ДАРХАН-УУЛ: Аймгийн ОБГ-ын даргаар хурандаа А.Алтансүхийг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа А.Алтансүхийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргаар шилжүүлэн томиллоо.
Онцгой байдлын Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатараар ахлуулсан ажлын баг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, хурандаа А.Алтансүх, хурандаа С.Пүрэвсамдан нарын ажлыг хүлээлцүүлэн, шинээр томилогдсон дарга болон бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.
Мөн аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга, Б.Азжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга А.Янжмаа нар шинээр томилогдсон Онцгой байдлын газрын даргыг хүлээн авч уулзлаа.