ӨВӨРХАНГАЙ: Хонин сүргийн тоогоороо улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-02 18:33:04

 

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд 5137.7 мянган мал байгаа нь өмнөх оноос 403 мянган толгой малаар буюу 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Тодруулбал, 404 мянган адуу, 367 мянган үхэр, 22 мянган тэмээ, 2.4 сая хонь, 1.8 сая ямаа тоологдож, таван төрөл дээр өсжээ.


Баянгол сум 381.868, Уянга сум 381.122, Баян-Өндөр сум 334.980, Богд сум 318.765, Тарагт сум 317.528 толгой мал тоолуулж, хамгийн их малтай эхний таван сум болж байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


Сүүлийн 10 жилийн мал тооллогын дүнг харьцуулахад Өвөрхангай аймаг 2017 онд 5743.6 мянган мал тоолуулж, хамгийн их малтай аймгаар шалгарч байсан бол энэ удаа Хөвсгөл аймгийн дараа орж байна. Мөн хонин сүргийн тоогоороо улсад тэргүүлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ