АРХАНГАЙ: Шинэ оны заагт таван хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-03 11:56:08

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд таван эх амаржлаа.


Өөрөөр хэлбэл, 2024 оны 12 дугаар сарын 31-нд хоёр эх амаржиж, хүү, охин төрүүлжээ. Харин 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гурван эх амаржиж, нэг хүү, хоёр охин төрсөн байна.


2024 онд нийт 1071 эх төрснийг аймгийн ЭМГ-аас мэдэллээ. 2023 оныхтой харьцуулахад төрөлт 10 гаруй хувиар буурч, 35-аас дээших насны болон охидын жирэмслэлт өссөн үзүүлэлттэй. Мөн өсөлтгүй жирэмслэлт, жирэмсний эрт үеийн зулбалт нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ