ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-06 15:05:33

Мөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөс нимгэн байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Ханх сумын Эрэн хайх, аврах бүлгийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахлах дэслэгч С.Сүлд-Эрдэнээр ахлуулсан алба хаагчид Ханх сумын төв болон Хирвэсийн үзүүр, 13 овоо гэсэн газруудад мөсөөр зорчихыг хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.


 Хөвсгөл нуур бүрэн хөлдсөн боловч 15-30 см өмнөх жилүүдээс мөс нимгэн байна.


Хөвсгөл нуурын мөс өвлийн адаг сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед нь хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг юм.

  



 

 

Холбоотой мэдээ