ХӨВСГӨЛ: Жарганатын голын өвөл

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-01-07 12:47:58

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Жарганатын голд сүүлийн өдрүүдэд  -38-40  градус  хүртэл хүйтэрч байгаа боловч аялагчид тасрахгүй зорьсоор байна.


Жарганатын гол -50 градуст хөлддөггүй бөгөөд голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас гадаад, дотоодын аялагчид зорьж зургаа авхуулдаг болсон байна.


Жарганатын гол Улаанбаатараас 973 км, Мөрөн хотоос 245 км, Рэнчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд байдаг.