ӨВӨРХАНГАЙ: Малын тоо толгойн албан татварыг ямаанд өндөр ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-06 19:16:27

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сумдын ИТХ-аас малын таван төрөлд албан татвар ногдуулахдаа ямаанд өндөр дүн тавьжээ. Тодруулбал, дунджаар адуу 905, үхэр 603, тэмээ 392, хонь 605, ямааг 1097 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

 

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуу татварын хувь хэмжээг тогтоохдоо бэлчээрийн даац, малыг тооноос чанарт шилжүүлэх бодлоготой уялдуулсан ба адуу, ямааны татварыг өндөр, тэмээ, үхрийг бага тогтоох чиглэлийг сумдад хүргүүлсэн байна.

 

Малын тоо толгойн албан татварын хөрөнгийг сумд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготны устгал, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малчдын бүлгийг чадавхжуулах, малын тэжээлийн ургамал тариалах зэрэгт зарцуулжээ.  


Тухайлбал, 2021-2023 онд 335 сая төгрөгийн хөрөнгөөр худгийн 24 цооногийг шинээр гаргаж, энгийн уурхайн 36 худгийг засварлан 54 мянган га бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлсэн байна.

Холбоотой мэдээ