“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг гадаадад зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2025-01-09 15:10:39

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.  “Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.

 

Тус үзэсгэлэн гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудад монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэх юм.

 

Энэ үеэр Тайвань, Япон, БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол хэл, соёлын төвүүд, тус улс оронд оршин сууж буй монгол улсын иргэд, хүүхэд багачууд оролцох боломжтой.

Мөн энэ үеэр:

-Монгол хэл, бичиг үсгийн дурсгал, соёлын өвийг сурталчлан таниулах илтгэл;

-Монгол хэл, бичгийг таниулах сургалт;

-Монгол бичгийн уралдаан (насанд хүрэгчид, ЕБС-ийн ахлах анги, монгол хэл, бичиг анхлан суралцагчид);

-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг зохион байгуулна.

 

Хамтран зохион байгуулагчаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага, БНСУ дахь “Монгол, Солонгос хэл бичиг соёлын төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага,  Тайвань дахь “Хос хэл, Хос соёл” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага, Япон улс дахь “Миний Монгол сургууль тус тус ажиллаж байна.

Холбоотой мэдээ