ЗАВХАН: Цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтлийг засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Мөрөнгөөс 48 км-ийн зайд 1110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын В фаз-д гэмтэл гарсныг илрүүлж засварлах ажлыг эхлүүлээд байна гэж АУЭХС ТӨХК-ийн Завхан салбараас мэдээлэв.
Өглөөний 8.00 цагаас 110кВ-ын Мөрөн-Тэлмэн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч хүчдэл тасарснаас Завхан аймгийн хэмжээнд хэрэглэгчдийг тодорхойгүй хугацаагаар цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй болсон.
Мөрөн болон “АУЭХС” ТӨХК-ийн Завхан салбарын засвар үйлчилгээний шугамын бригад ажиллахаар хоёр талаас шуурхай гарсан. Тиймээс гэмтэл арилтал иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нөөц эх үүсвэрүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллана уу.
Гэмтэл арилтал Говь-Алтай, Завхан аймгийн Улиастай сумын 1-р зэргийн хэрэглэгчдийг Тайшир УЦС-аас хүчдэлд холбосон байна гэж АУЭХС ТӨХК-ийн Завхан салбараас мэдээлэв.