Спортоор амьсгалах 10 өдөр эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын спортын корпорацаас дөрвөн жилийн өмнө дотоодын тэмцээн, уралдааны менежментэд шинэчлэл хийх зорилгоор Холбоодын нэгдсэн УАШТ-ийг зохион байгуулж эхэлсэн билээ.
Тив, дэлхийн томоохон наадмын системээр явагдах энэхүү тэмцээн өнөөдрөөс жүдо, жиү жицү, бүжгийн спортын УАШТ-ээр эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээн спортын 14 төрлөөр болох бөгөөд 1400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байна.
Тодруулбал, бөхийн өргөөнд жүдо, “Буянт-Ухаа” спортын ордонд жиү жицү, бүжгийн спортын тэмцээн өнөөдрөөс хөшгөө нээв. Жиү жицүгийн тэмцээн U16, U18 болон насанд хүрэгчдийн ангиллаар болж байгаа бөгөөд 230 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Холбоодын нэгдсэн
УАШТ маргааш виртуал дугуй, 12-нд хүндийг өргөлт, 13-нд бадминтон, 14-нд байт
харваа, 17-нд биллиард, 18-нд кэндо, орчин үеийн таван төрөлт, спорт авиралт, 19-нд
буудлага, тэргэнцэртэй сэлмийн төрлөөр аваргуудаа тодруулах юм.