Зайсангийн гүүрийг өнөөдөр 22:00 цагаас хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-10 11:45:36

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Зайсангийн гүүрийг 2022 оноос 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн.


Улмаар Баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан юм. Тэгвэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Уг ажил зургаан сарын хугацаанд үргэлжилж, долдугаар сарын 10-ны өдөр нээхээр төлөвлөжээ. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн байна.


Одоо ашиглаж байгаа Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд  ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон гэдгийг албаныхан хэлж байна.

Холбоотой мэдээ