Дэлхийн II дайнаас хойш далд байсан хаад язгууртнуудын эрдэнэсийг олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВИЛЬНЮС, 2025 оны нэгдүгээр сарын 10 /CNN/. Дундад зууны үеийн Европын хаад ноёдын оршуулгын титэм, ялгах тэмдэг зэрэг олон арван жилийн турш олны нүднээс далд байсан түүхийн үнэт эд зүйлсийг нэгэн сүмийн бунхнаас олжээ.
Литвийн нийслэл Вильнюс хотын сүмд хадгалагдаж байсан эдгээр эд зүйлс 1939 онд Дэлхийн II дайн
эхэлснээс хойш ор сураггүй алга болсон гэдгийг аялал жуулчлалыг дэмжигч “Go Vilnius” агентлагаас лхагва гарагт гаргасан
хэвлэлийн мэдэгдэлд дурдсан байна.
Олдсон эд зүйлсийн
дотор 1461-1506 онд амьдарч байсан Польшийн хаан ба Литвийн герцог Александр
Ягеллоны титмүүд, 1436-1505 онд амьдарч байсан
Австрийн Элизабет буюу Элизавета Хабсбургийн
титэм, гинж, медальон, бөгж, авсны
дурсгалын пайз байжээ.
Мөн Польшийн хатан Барбара
Разивиллийн титэм, очирт
таяг, эрдэнэсээр чимсэн бөмбөрцөг,
гурван цагариг, гинж, авсны пайз байжээ. Тэрбээр
Польшийн хаан, Литвийн герцог Сигизмунд II Августтай гэрлэж байсан бөгөөд 1551 онд нас нөгчсөн байна.
“Литва, Польшийн хаадын оршуулгын эд зүйлс нь үнэлж баршгүй түүхийн үнэт
баялаг, Литвийн төрт ёсны эртний уламжлалын бэлгэ тэмдэг, нийслэл Вильнюс хотын бэлгэдэл, гайхамшигт үнэт эдлэлийн бүтээлүүд юм” гэж Вильнюсын хамба Гинтарас Грушас мэдэгджээ.
Эд зүйлсийг
анх 1931 оны хаврын үерийн
дараа сүмийг цэвэрлэж байгаад олсон бөгөөд 1939 онд Дэлхийн
II дайн эхлэх хүртэл олон нийтэд
дэлгэн үзүүлж байсан ажээ. Судлаачид өмнө нь хэд хэдэн удаа хайгуул хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Харин 1939 оны есдүгээр
сарын сонинд боосон эд зүйлсийг өнгөрсөн
12 дугаар сард олсон байна. Цаашид олдворуудыг нарийвчлан шалгаж, сэргээн
засварлаж, олон нийтэд дэлгэн
үзүүлнэ гэдгийг сүмийн удирдлага мэдэгджээ.