ӨМНӨГОВЬ: Монголын хамгийн өндөр тэмээ 3 метр өндөр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын хамгийн өндөр тэмээгээр Өмнөговь аймгийн Ханбогд
сумын Номгон багийн иргэн, сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын “Өндөр
улаан” хэмээх атан тэмээ тодорчээ.
Тус
улаан ат нь энэ жил 21 настай бөгөөд 3 метр өндөртэй юм.
Ханбогд
сум монголын хамгийн олон тэмээтэй буюу галбын улаан тэмээгээрээ алдартай бөгөөд
энэ жил 29186 толгой тэмээ тоолуулжээ.
Харин
“Галбын говийн улаан тэмээ-2025” тэмээний баяраа 2025 оны нэгдүгээр сарын 9-10-ны
өдрүүдэд 13 дахь удаагаа тэмдэглэж байна.
Энэ
удаагийн тэмээний баяраар хурдан ат, тайлаг, торомны уралдаан зохиож, сүүтэй
ингэ, сайхан буур, ат шалгаруулах, үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагааг
зохион байгуулж байна.