Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр цас орно.
Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2.-7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6-11 градус, бусад нутгаар -11-16 градус хүйтэн.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -13-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.