ДУНДГОВЬ: Шинхан их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-13 10:07:40
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Кёнги аймгийн Шинхан их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


БНСУ-ын Кёнги аймгийн Шинхан их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Ким Вон Ги, Шинхан их сургуулийн гадаад харилцаа болон монгол оюутнууд хариуцсан профессор, Эдийн засгийн их сургуулийн захирал Юүн Вон Жан, Шинхан их сургуулийн Төгсөлтийн сургуулийн захирал, бизнесийн удирдлагын доктор Шин Хун Уан нараар ахлуулсан ажлын баг тус аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, харилцан санал солилцжээ.


Аймгийн ЗДТГ-ын мэдээлснээр хамтын ажиллагааны санамж бичигт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн 3-5 жилийн хугацаанд бакалавр, магистр, докторантурт суралцах хүсэлтэй оюутнуудыг 50 хувийн тэтгэлгээр суралцуулах, сурагч солилцоог зохион байгуулах, багш, эмч, төрийн албан хаагч, хөдөө аж ахуйн салбарын малчин, газар тариалан, хувийн хэвшил болон бусад салбарынхныг туршлага судлуулах, соёлын солилцоо хийх зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна. 





Холбоотой мэдээ