ДУНДГОВЬ: Э.Аялгуу олон улсын цээж тооллын тэмцээний 5 удаагийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-21 11:50:32
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цэгц билиг сургуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос Анжелес хотноо 1 дүгээр сарын 19-нд зохион байгуулсан цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцож, “Алтан цом”-ын эзэн боллоо.


Э.Аялгуу тус аймгийн соробан сампингийн дугуйланд 2018 оноос хойш тасралтгүй хичээллэж байна. Тэрээр 2019 оноос хойш олон улсын 5 удаагийн тэмцээнд амжилттай оролцож, 116 орны 24600 орчим хүүхэдтэй өрсөлдөж, 4 удаа алтан цом, нэг удаа мөнгөн цом авчээ.


Тодруулбал, 2019 онд Камбожи улсын нийслэл Пномпень хотноо болсон олон улсын 24 дэх удаагийн соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн, 2022, 2023 онд АНУ-ын Сампингийн холбооноос зохион байгуулсан тэмцээн, 2023 онд Малайз улсын нийслэл Куала лумпур хотноо зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус “Алтан цом” хүртсэн бол 2022 онд Малайз улсад болсон олон улсын тэмцээнээс “Мөнгөн цом” авсан амжилт үзүүлсэн юм. 

Холбоотой мэдээ