БУЛГАН: Хойд бүсийн физикийн олимпиадад Орхон аймгийн Билигт өргөө сургууль тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-27 11:56:57

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол улсын гавьяат багш, шатрын спортын мастер Жамъяндоржийн Пүрэвсүрэнгийн нэрэмжит хойд бүсийн физикийн IV олимпиад Булган аймагт боллоо. 


Олимпиадад Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 400 гаруй сурагч оролцсон байна.


Олимпиадад багийн дүнгээр: тэргүүн байрт Орхон аймгийн Билигт өргөө сургууль, дэд байрт Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн Цогцолбор сургууль, гутгаар байрт Хөвсгөл аймгийн Эрдмийн далай сургууль тус тус шалгарлаа.

 

Мөн IX, XII анги, багш төрлийн тэргүүн байрт шалгарсан оролцогчдод улсын физикийн олимпиадад оролцох эрх олгожээ.


Шатрын спортын мастер Ж.Пүрэвсүрэн нь Булган аймгийн Хангал сумын харьяат бөгөөд 2018 оны 7 дугаар сард Монгол улсын гавьяат багш цолыг хүртсэн байна.

 

Хойд бүсийн олимпиадыг Улсын физикийн олимпиадын хороо, Монгол улсын гавьяат багш, шатрын спортын мастер Ж.Пүрэвсүрэн болон гэр бүл, үр хүүхэд, Булган сумын 2-р сургууль хамтран зохион байгуулсан байна. 












Холбоотой мэдээ