МАН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаж, 16.00 цагаас үргэлжлүүлэхээр боллоо.
Тус бүлгийн хурал 10.00 цагаас эхэлж, энэ долоо хоног УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэж байгаа юм. Тухайлбал энэ долоо хоногт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи ажлын хэсгийн дүгнэлт зэрэг асуудлыг чуулганаар хэлэлцэхээр оруулж ирээд байна.
Н.Туяа