БУЛГАН: Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-10 13:44:47

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 10. МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, Засаг дарга Д.Пүрэв-Очир, ЗДТГ-ын албан хаагчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир аймаг орон нутгийнхаа танилцуулгыг хүргэж, Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга П.Оюунцэцэг салбарын цаг үе, нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн холбогдох албаны хүмүүс илтгэл тавилаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл хүргэсэн бөгөөд Булган аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчид ЭМЯ-ны холбогдох албадын хүмүүсээс асуулт асууж, хариулт авсан юм.

 

Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл хүргэсэн бөгөөд Булган аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчид ЭМЯ-ны холбогдох албадын нээлттэй хэлэлцүүлэг хийлээ


Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдал, эмнэлзүй болон эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдал, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, ажиллах нөхцөл чадамжийн талаар ярилцаж, Булган аймгийн эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих боломжит ажлуудыг шийдвэрлэснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.


Уулзалтын үр дүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт биохимийн бүрэн автомат анализатор, мэс заслын тасагт CRM аппарат, Тархины мэс заслын суурь багаж, энэ ондоо багтаан эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулан тоноглогдсон 4 автомашин, Хутаг-Өндөр сумын ЭМТ-д унтуулгын аппарат зэргийг шийдвэрлэж өглөө. 










Холбоотой мэдээ